Speed eSIM-ийн тухай

"Speed eSIM платформ нь гадаад улсад зорчиж буй монголчууддаа зориулсан олон улсын дата үйлчилгээг албан ёсоор хүргэж байна. Бид хэрэглэгчиддээ дэлхийн 190 гаруй улсад саадгүй ажиллах интернэт багцуудыг санал болгодог бөгөөд бидний гол давуу тал бол хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэж, дотоодын төлбөрийн системээр төлбөрөө хурдан бөгөөд хялбар гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлсэнд оршино."

Ямар асуудлыг шийддэг вэ

Гадаад руу явахад интернэтгүй болох нь хамгийн түгээмэл бэрхшээл юм. Монголын операторуудын роуминг үнэтэй, хэдхэн өдрийн хэрэглээ нь хэдэн зуун мянган төгрөгт хүрдэг, очсон улсдаа сим карт авах үед нисэх буудал дээр дараалалд зогсох, бичиг баримт бүрдүүлэх, хэлний бэрхшээлтэй тулгардаг.

Speed eSIM нь энэ хоёр асуудлыг шийдэж. Та Монголд байхдаа багцаа авч, утсандаа урьдчилан суулган, Онгоцноос буумагц интернэт шууд ажиллаж эхлэх юм. Монгол дугаараа солих шаардлагагүй — хоёулаа зэрэг ажиллана.

Хэрхэн ажилладаг вэ

  1. 1Вебсайт эсвэл Facebook чатботоос очих улсаа сонгоно.
  2. 2Хэрэглээндээ тохирсон дата хэмжээ, хоногийн багцыг сонгоно.
  3. 3Төлбөрөө банкны аппаар төлнө.
  4. 4QR код тань тэр дороо бэлэн болно.
  5. 5Wi-Fi-тай орчинд QR кодоо уншуулж eSIM-ээ утсандаа суулгана.
  6. 6Очих улсдаа буумагц дата автоматаар ажиллаж эхэлнэ.

Хэнд зориулагдсан бэ

Аялал жуулчлалаар явж буй хүмүүс, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэд, эмчилгээ хийлгэхээр зорчигчид, худалдаа наймааны чиглэлээр байнга гадагш явдаг хүмүүс, мөн гэр бүлээрээ амрахаар явж буй хүмүүст зориулагдсан.

Дэмжлэг үйлчилгээ

Speed eSIM-ийн Facebook хуудсан дээр AI туслах 24 цагийн турш ажиллаж, багц сонгох, суулгах заавар өгөх, асуудал шийдвэрлэхэд тусална. Шаардлагатай тохиолдолд 8677 1369 дугаараар админтай шууд холбогдох боломжтой.

Байгууллагын мэдээлэл

Байгуулагдсан
2025 он
Байршил
Улаанбаатар, Монгол
Албан ёсны нэр
Speed eSIM
Үйлчлүүлэгчийн тоо
10,000+ сэтгэл ханамжтай хэрэглэгчид (сард 1,000+)

Холбоо барих